Канад вакцинд бүрэн хамрагдсан жуулчдад тавих шаардлагаа сулруулна

Канад вакцинд бүрэн хамрагдсан жуулчдад тавих шаардлагаа сулруулна

Канадад коронавирусний “омикрон” хувилбарын давлагааны оргил үе өнгөрсөн тул вакцинд бүрэн хамрагдсан жуулчдад тавих шинжилгээний шаардлагыг хоёрдугаар сарын 28-наас сулруулна гэж тус улсын Нийгмийн эрүүл мэндийн газар мягмар гарагт мэдээлжээ.

Тодруулбал, аялагчид хилээр нэвтэрснийхээ дараа түүврийн аргаар авах шинжилгээнд хамрагдаж магадгүй ч шинжилгээний хариугаа хүлээх хугацаандаа тусгаарлагдах шаардлагагүй болно. Мөн тухайн улс орондоо хүлээн зөвшөөрөгдсөн антигений шинжилгээг өгөх боломжтой болох юм.

Одоогоор Канадад ирж буй бүх жуулчинд вакцинд хамрагдсан байдлыг нь үл харгалзан нисэх онгоцонд суухаасаа өмнө юм уу хилээр нэвтрэхээсээ 72 цагийн өмнө өгсөн “PCR” шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах шаардлага тавьж байгаа юм.

Засгийн газар мөн канадчуудад “омикрон” хувилбарын тархалтын улмаас онцын шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг зөвлөж байсан шийдвэрээ сулруулж, 12-оос дээш насны вакцинд хамрагдаагүй хүүхдүүдэд тавьж байсан хязгаарлалтуудыг цуцлах ажээ. 

Харин вакцинд хамрагдаагүй жуулчдын хувьд Канадад ирснийхээ дараа шинжилгээнд хамрагдаж, 14 хоног тусгаарлагдах шаардлагатай хэвээр байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“James Webb” сансрын дуран анхны туршилтын зургуудаа дамжуулсан 2022-02-12

Канад, Австрали улс ЭСЯ-аа Киевээс Львов руу түр нүүлгэж буйгаа мэдэгдэв 2022-02-13

В.Путин, Ж.Байден нар Украины асуудлаар нэг цаг гаруй ярилцжээ 2022-02-13

Япон хилийн хязгаарлалтаа сулруулна 2022-02-14

АНУ-ын Төрийн департамент БНСУ, Индонез, Азербайжаныг “зорчихгүй байхыг” зөвлөв. 2022-02-15

Канад вакцинд бүрэн хамрагдсан жуулчдад тавих шаардлагаа сулруулна 2022-02-16

АНУ цар тахлаас урьдчилан сэргийлэх зарим төрлийн хязгаарлалтыг сулруулжээ 2022-02-16

Японд коронавирусний улмаас нэг өдөрт 236 хүн нас баржээ 2022-02-16

Зүүн Европт хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэт эрт сулруулахгүй байхыг уриалжээ 2022-02-16

Цар тахал дуусах шатандаа орсон гэдэг мэдээлэл үндэслэлтэй 2022-02-17

Коронавирусний халдвар авсан хүн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай болох магадлалтай 2022-02-18