Коронавирусний халдвар авсан хүн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай болох магадлалтай

Коронавирусний халдвар авсан хүн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай болох магадлалтай

Коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүмүүс нэг жилийн дараа сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутрал болон бусад сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд өртөх эрсдэл өндөр байгааг АНУ-ын томоохон хэмжээний судалгаа харуулсан байна.

Энэхүү судалгааг АНУ-ын Ахмад дайчдын асуудал эрхэлсэн яамны эрүүл мэндийн цахим мэдээллийн санд үндэслэн явуулсан бөгөөд үр дүнг нь лхагва гарагт “BMJ” анагаах ухааны сэтгүүлд нийтэлжээ.

Судлаачид коронавирусний халдвар аваад эдгэрсэн 154 мянга орчим хүнд нэг жил орчим ажиглалт хийсэн бөгөөд мөн хугацаанд халдвар аваагүй 5.6 сая хүний мэдээлэл болон цар тахал гарахаас өмнөх үеийн 5.9 сая хүний мэдээлэлтэй харьцуулалт хийсэн байна.

Үр дүнд нь халдвар аваад эдгэрсэн хүмүүст сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлууд үүсэх магадлал өндөр гэсэн дүгнэлт гарчээ. Судалгааны дүнд коронавирусний халдвар авсан ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагүй /хөнгөн өвдсөн/ хүмүүсийн хувьд ч нойрны эмгэгтэй болох магадлал 68 хувь, айдас түгшүүрийн эмгэгтэй болох магадлал 77 хувиар илүү байжээ.    

Харин халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүдэд /хүнд, хүндэвтэр өвдсөн/ эдгээр асуудлууд үүсэх магадлал бүр өндөр байсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Канад вакцинд бүрэн хамрагдсан жуулчдад тавих шаардлагаа сулруулна 2022-02-16

АНУ цар тахлаас урьдчилан сэргийлэх зарим төрлийн хязгаарлалтыг сулруулжээ 2022-02-16

Японд коронавирусний улмаас нэг өдөрт 236 хүн нас баржээ 2022-02-16

Зүүн Европт хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэт эрт сулруулахгүй байхыг уриалжээ 2022-02-16

Цар тахал дуусах шатандаа орсон гэдэг мэдээлэл үндэслэлтэй 2022-02-17

Коронавирусний халдвар авсан хүн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай болох магадлалтай 2022-02-18

Алтны үнэ зургаадугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрчээ 2022-02-18

БНХАУ-ын цахим худалдааны платформуудыг “муу зах зээл”-ийн жагсаалтад оруулахаар болжээ 2022-02-18

АНЭУ криптовалютын зах зээлийг зохицуулах систем нэвтрүүлнэ 2022-02-18

“AirAsia” компанийн тэргүүн хилээ нээхийг Засгийн газруудад уриалжээ 2022-02-19

Норвегийн баг тамирчид түүхэн дээд амжилт тогтоолоо 2022-02-19