Цар тахал дуусах шатандаа орсон гэдэг мэдээлэл үндэслэлтэй

Цар тахал дуусах шатандаа орсон гэдэг мэдээлэл үндэслэлтэй

Коронавирусний дэгдэлт эцсийн шатандаа орсон гэдгийг үндэслэлтэй хэмээн үзэж байгаагаа “Moderna” компанийн гүйцэтгэх захирал Стефане Бансел илэрхийлжээ. 

Коронавирусний дэгдэлт эцсийн шатандаа орсон гэх мэдээллийн талаар сэтгүүлчид түүнээс асуухад тэрбээр, “миний бодлоор энэ бол үндэслэлтэй, байж болох нөхцөл байдал юм. Омикрон хувилбар гарч ирснээр цаашид вирусний хоруу чанар улам бүр сулрах магадлал 80 хувьтай байгаа. Харин үлдсэн 20 хувьд нь омикроноос илүү үхлийн аюултай өөр мутант хувилбар гарч болзошгүй" гэж хариулсан байна.

Мөн тэрбээр өнгөрсөн оны 9 дүгээр сард коронавирусний вакцины үйлдвэрлэл нэмэгдэж, дэлхий дахинд нийлүүлэлт хангалттай болж байгаа тул цар тахлыг нэг жилийн дотор дарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн хугацаанд дэлхий дахинд 15.47 сая шинэ тохиолдол нэмэгдэж, 73162 хүн нас барсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-ын Төрийн департамент БНСУ, Индонез, Азербайжаныг “зорчихгүй байхыг” зөвлөв. 2022-02-15

Канад вакцинд бүрэн хамрагдсан жуулчдад тавих шаардлагаа сулруулна 2022-02-16

АНУ цар тахлаас урьдчилан сэргийлэх зарим төрлийн хязгаарлалтыг сулруулжээ 2022-02-16

Японд коронавирусний улмаас нэг өдөрт 236 хүн нас баржээ 2022-02-16

Зүүн Европт хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэт эрт сулруулахгүй байхыг уриалжээ 2022-02-16

Цар тахал дуусах шатандаа орсон гэдэг мэдээлэл үндэслэлтэй 2022-02-17

Коронавирусний халдвар авсан хүн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай болох магадлалтай 2022-02-18

Алтны үнэ зургаадугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрчээ 2022-02-18

БНХАУ-ын цахим худалдааны платформуудыг “муу зах зээл”-ийн жагсаалтад оруулахаар болжээ 2022-02-18

АНЭУ криптовалютын зах зээлийг зохицуулах систем нэвтрүүлнэ 2022-02-18

“AirAsia” компанийн тэргүүн хилээ нээхийг Засгийн газруудад уриалжээ 2022-02-19