БНХАУ-ын цахим худалдааны платформуудыг “муу зах зээл”-ийн жагсаалтад оруулахаар болжээ
АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар БНХАУ-ын “Tencent”, “Alibaba” компаниудын цахим худалдааны платформуудыг хуурамч бараа бүтээгдэхүүн худалдсан болон худалдахад дэмжлэг үзүүлсэн гэх шалтгаанаар “муу зах зээлийн” жагсаалтдаа оруулахаар болжээ.
АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар 42 цахим платформ болон 35 дэлгүүр, захыг их хэмжээний бараа бүтээгдэхүүний тэмдэгийг хуурамчаар үйлдэх эсвэл зохиогчийн эрхийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэмээн тодорхойлсон байна.
Дэлхий дээр үйлдэгдэж буй хуурамч болон хулгайн бараа худалдаалах гэмт хэрэг нь манай инноваци, бүтээлч байдлыг алдагдуулж, ажилтнуудад хохирол учруулж байна хэмээн АНУ-ын Худалдааны төлөөлөгч Кетрин Тай хэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.