АНЭУ криптовалютын зах зээлийг зохицуулах систем нэвтрүүлнэ
Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ эрх баригчид криптовалютын зах зээлийг зохицуулах цогц системийг энэ оны эхний улирлын эцэс гэхэд боловсруулж дуусгахаар төлөвлөж байгаа талаар “Bloomberg” агентлаг тус улсын засгийн газрын эх сурвалжаас эш татан мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, АНЭУ-ын Үнэт цаасны газар виртуал хөрөнгийн чиглэлээр үйлчилгээ үзүүлэгчдэд тусгай зөвшөөрөл олгох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг удахгүй дуусгана. Гэхдээ ийм зөвшөөрлийг тус улсын эдийн засгийн зарим чөлөөт бүсэд олгож эхэлжээ. Тухайлбал, Дубайн олон нэр төрлийн түүхий эдийн төвийн 22 компанид, Абу-Дабигийн дэлхийн захад зургаа, Дубайн цахиурын хөндийд дор хаяж нэг компани тусгай зөвшөөрөл олгосон байна.
АНЭУ-ын эрх баригчид виртуал хөрөнгийг хянахдаа хослуулсан аргыг хэрэглэхээр төлөвлөж байгаа аж. Тодруулбал, Үнэт цаасны газар нь Төв банктай хамтран криптовалютын биржүүдийн үйл ажиллагааг зохицуулах бол орон нутгийн санхүүгийн төвүүд тусгай зөвшөөрөл олгох журмыг өөрсдөө гаргана.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.