БНСУ руу анх удаа ургамлын тос экспортолж эхэллээ
Манай улс БНСУ руу ургамлын тос экспортолж эхэлжээ. Тодруулбал “Сэлэнгэ” үйлдвэр 30 мянган тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 2022 оны дөрөвдүгээр сарын 26-нд эхний ээлжид экспортод гаргах 800 тонн ургамлын тосны гэрээг хийсэн байна.
Монгол үйлдвэрийн ургамлын тос нь эрүүл органик хөрсөнд тариалсан, транс тос агуулаагүй, ханасан тосны агууламж бага гэх мэт олон давуу талтай. Эхний ээлжид экспортод гаргах ургамлын тосыг Сэлэнгэ үйлдвэрт найман өдрийн дотор үйлдвэрлэх боломжтой юм байна.
Харин цаашдаа экспортод гаргах ургамлын тосны гол түүхий эд болох хар рапсыг их хэмжээгээр тариалах шаардлагатай болжээ. Ингэснээр эдийн засагт ирэх өгөөж нэмэгдэнэ. Хэрвээ гол нэрийн бүтээгдэхүүн болох хар рапсыг илүү ихээр тариалж чадвал дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй өөр олон оронд ургамлын тосыг экспортод гаргах боломжтой. Мөн Сэлэнгэ үйлдвэр одоогийн байдлаар жилд 100 мянган тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадалтай аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.