БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
МЭДЭГДЭЛ
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан ч программ хэт ачаалласны улмаас бүртгэлийн систем доголдсонд иргэдээс хүлцэл өчье.
Иргэдийн тавьсан шаардлагын дагуу Бүртгэл зохион байгуулах ажлын хэсэг 4 дүгээр сарын 25 ны өдрийн бүртгэлийг бүрэн цуцлан хүчингүйд тооцох шийдвэр гаргасныг мэдэгдье. Тухайн өдөр бүртгэлийн хураамж төлсөн иргэдийн төлбөрийг буцаан шилжүүлээд байна.
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг дахин зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Хэрхэн бүртгүүлэх заавар мэдээллийг тодорхой болсон даруйд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын албан ёсны вэб сайт, пэйж хуудсаар дамжуулан хүргэх болно.
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.