Баасанжавын Отгон: Элэрсэн баларсан үеийнх биш.
Цагаанхадны өнөөдрийн дүр төрхөөс Монголчууд минь өөрсдийнхөө үнэн нүүр царайг олж хар!!!!
Элэрсэн баларсан үеийнх биш ээ. Яг өнөөдрийн буюу 2022.05.07-ны байдлаар
Оюутолгойн алт, зэс,Тавантолгойн нүүрс тэргүүтэй Монголын хамаг баялаг гадагш урсаж буй боомт бол Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт. Гашуунсухайтын боомтын наана орших Цагаанхад орчмын дүр төрх өнөөдөр хэддүгээр зуун бэ?
Уул уурхайгаа ухаж л хөгжилд хүрнэ гэж тунхаглагчид үүний учрыг хэлж өгөөч!!
Энэ дүр төрх бол эрдэнэс баялгаа сүүлийн 30 жилийн турш цөлмүүлж, гадагш нь зөөсний эцэст Монгол улсын өнөөдрийн байж байгаа байдал. Бид бүх зүйл нь ундуй сундуй, хөл толгойгоо алдсан, хог новшоор дүүрсэн, хэрүүл маргаан нь дээд цэгтээ тулсан, авлигалд идэгдсэн, хууль дүрэм гэж байхгүй, хэзээ ч нурж унахад бэлэн, гадаадын өр зээлэнд живээстэй. Улс орон маань яг л энэ гэрүүд шиг царайтай байна.
Надад бол Монгол хэмээх энэ айлын эзэн нь эцэг дээдсийн буян заяаг эхнэр хүүхдээсээсээ нууж, хажуу айлдаа зарж, хармаанд нь хийсэн бутархай мөнгөөр архи гудрахаас өөрийг мэддэггүй, тэнэг, арчаагүй нэгэн. Тэнэг үйлдлээрээ гэр бүлийнхэнийгээ аюул эрсдэлд дандаа оруулна. Эрүүл мэндийг нь сүйтгэнэ. Үр хүүхдийнхээ ирээдүйг барьцаалж гаднаас өдөр шөнөгүй өр тавьж, одоо бүр хашааныхаа газрыг хүртэл ломбарданд тавьчихаад байна шүү дээ. Үнэн байдал минь ийм. Үүнээсээ зугтах газар бидэнд байхгүй
Ийм байтлаа Өмнөговьд онгон байгаль сүйтгэж гуравдахь боомт шинээр барина гээд байгаа хүмүүс эхлээд зам тавихаасаа өмнө өөрсдийгөө засчих.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.