Б.Отгон: Бидэнд хамаатай асуудал нь баялгаа T. Ганболдод дээрэмдүүлсэнд оршино.
Бидэнд хамаатай асуудал нь баялгаа T. Ганболдод дээрэмдүүлсэнд оршино.
Т.Ганболдын хамгийн гол асуудал бол "Алтандорнод Монгол" компаниараа алт ухаж, асар их байгаль, гол ус сүйтгэсэн. Олборлосон алтаа татваргүй шахам гаргасан.Алтны нөөц ашигласны төлбөр 5 хувийг 2,5 хувь болгон бууруулах лобби-д тэр оролцоогүй юу? "Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо"-ны тэргүүн шүү дээ. Эхнэр нөхөр хоёрын хэрүүл дотор энэ тухай огт дурдагдсангүй. Одоогийн тэдний булаалдаад байгаа 200 тэрбумын хөрөнгийн гол эх үүсвэр нь Монголын нийт ард түмний баялаг болох алтыг ганц гэр бүл эзэмшсэнд л байгаа юм .Уг нь амрагийн явдал нь бидэнд хамаагүй. Нийтийн баялгийг нэг гэр бүл ганцаараа идсэнд л байгаа юм. Адаг сүүлд нь шударгын туйл, ардын баатар болж сонгуульд хүртэл нэр дэвшиж билээ. Эцэст нь ҮЙЛИЙН ҮР буюу алт гэдэг оройд нь хүршгүй жаргал, ёроолд нь хүршгүй зовлон авчирдаг гэдэг нь энэ дээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.