“Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгууллаа
Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам 2022 оны 1 сард байгуулагдсан “Ногоон шилжилтийн төлөөх Монгол-Солонгосын хамтарсан ажлын хэсэг”-ийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд 5.18-5.31 хооронд “Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Элчин сайдын яамнаа зохион байгуулж байна.
Солонгосын алдарт гэрэл зурагчин Ли Дэ Соны шагнал авсан бүтээлүүдээс бүрдсэн “Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгээр Монголын уламжлалт нүүдэлчин соёл цөлжилтөөс үүдэн музейн үзмэр болж устан алга болох, цаашлаад түүхийн хуудаснаа шарлан үлдэх аюулын харанга дэлдэж буйг хөндсөн бөгөөд Монгол Улсад нүүрлээд буй уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилтийн талаар эрэгцүүлэн бодох боломжийг олгох юм.
Монгол Улсын ногоон ирээдүйн төлөө та бүхэн өргөнөөр анхаарал хандуулаарай.
■ Өдөр : 5.18.(Лхагва) - 5.31.(Мягмар) ажлын өдрүүдэд 11:30-14:30
■ Газар : БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үзэсгэлэнгийн танхим
■ Лавлах утас : 7007-1020 / и-мэйл хаяг : koremb_int@mofa.go.kr
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.