“Монгол Улс, БНСУ-ын эдийн засгийн харилцаа, тулгамдсан асуудлууд” сэдэвт семинар зохион байгуулагдав

“Монгол Улс, БНСУ-ын эдийн засгийн харилцаа, тулгамдсан асуудлууд” сэдэвт семинар зохион байгуулагдав

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Хангүг Гадаад судлалын Их сургуультай хамтран “Монгол Улс, БНСУ-ын эдийн засгийн харилцаа, тулгамдсан асуудлууд” сэдэвт семинарыг 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр тус их сургуулийн Манерба цогцолборт зохион байгуулав.

Дурдсан арга хэмжээг нээж Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, Хангүг Гадаад судлалын Их сургуулийн Ерөнхийлөгч Пак Жон Вү нар мэндчилгээ дэвшүүлж, тус Их сургуулийн судлаач Жан Жэ Хёг, “Монгол Улс, БНСУ-ын эдийн засгийн өнөөгийн байдал ба үнэлгээ: гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, тээвэр-ложистикийн салбарт” сэдвээр үндсэн илтгэл тавив.

Үндсэн илтгэлд дурдсан асуудлаар уг салбарын судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж, хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлыг хөндөж ярилцав. Семинарт Монгол Улсын ГХЯ-ны ГХЭЗХАГ, МҮХАҮТ, Төрийн банкны Сөүл хот дахь төлөөлөл, БНСУ-ын Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг (KOTRA), Сунчоньхян Их сургууль, Сөүлийн Их сургууль, Хангүг Гадаад судлалын Их сургуулийн судлаач, эрдэмтэд оролцов. Үндсэн илтгэгч болон хэлэлцүүлэгт оролцогчид хоёр орны худалдааны эргэлтийг өсгөхдөө худалдааны тэнцвэрийг бодолцох, Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх арга замыг судлах, эдийн засгийг төрөлжүүлэх, тээвэр-ложистикийн нөхцлийг сайжруулах, БНСУ-аас үйлдвэрлэлийн технологийг шилжүүлэх, аялал жуулчлалын улирлын мөчлөг, бүтцийг судлах зэрэг тодорхой асуудлуудыг хөндөв. Цаашид эдгээр сэдвийг гүнзгийрүүлэн судалж, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн саналуудыг тодорхойлоход хэлэлцүүлэгт оролцогчид үргэлжлүүлэн хамтран ажиллахаар ярилцсан байна.

Уг арга хэмжээний үеэр Хангүг Гадаад судлалын Их сургуулийн Ерөнхийлөгч Пак Жон Вү, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос нар уулзаж БНСУ дахь монгол судлал болон бусад асуудлаар санал солилцов.

Хангүг Гадаад судлалын Их сургууль нь 2009 онд Монгол хэлний тэнхим байгуулсан бөгөөд манай улсын 9 их, дээд сургуультай хамтын ажиллагаатай, цаашид гадаад хэл, орон судлалаас гадна байгалийн ухааны салбарт оюутан суралцуулах боломжтой юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХИЛЭЭР ГАРАХАД “ОРШИН СУУХ ХУГАЦААГ СУНГАХ ЗӨВШӨӨРӨЛ”-Д ӨӨРЧЛӨЛТ ОРСОН 2022-05-12

“Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгууллаа 2022-05-18

БНСУ-ын С-3 ангиллын визийг 2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлнэ. 2022-05-19

БНСУ-д амьдарч буй Алдарт эхчүүд одонгоо гардаж авлаа. 2022-06-02

БНСУ руу зорчиход КОВИД-19-ийн вакцины бүрэн тунд хамрагдсан байх шаардлагатай 2022-06-06

“Монгол Улс, БНСУ-ын эдийн засгийн харилцаа, тулгамдсан асуудлууд” сэдэвт семинар зохион байгуулагдав 2022-06-08

БНСУ дахь Монгол сургуулийн 18 дахь удаагийн төгсөлтийн баяр боллоо. 2022-06-10

БНСУ-д хорих ангид ял эдэлж байгаа монгол иргэдийг эргэж, уулзжээ.  2022-06-17

БНСУ-ын Ойн агентлагаас “Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр” арга хэмжээ зохион байгуулав 2022-06-19

БНСУ-ын "Яньян" нисэх онгоцны буудлаар дамжин визгүй зорчих боломжтой 2022-06-20

БНСУ дахь Монгол сургуулийн багш нарт шагнал гардуулав. 2022-06-24