БНСУ-ын С-3 ангиллын визийг 2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлнэ.
Богино хугацааны(С-3), олон удаагийн(Multiple) ангиллын визний хязгаарлалтыг цуцлах болон виз олголт хэвийн журамд шилжих болсон тухай
□ Ковид-19 цар тахлаас үүдэн гадаадаас орж ирэх урсгалыг хязгаарлах зорилгоор 2020 оны 4-р сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоогоод байсан аяллын зорилготой богино хугацааны(С-3) ангиллын визийг 2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлж, визний мэдүүлэг авч эхлэх боллоо.
□ Гол агуулга:
• Богино хугацааны болон олон удаагийн(Multiple) виз.
- Богино хугацааны(С-3) визний хамрах хүрээ нь аялал, гэр бүлдээ зочлох, бизнес зэрэг бусад бүх төрлийн ангиллын визэнд хамаарна.
• 2020 оны 4-р сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хүчингүй болгосон богино хугацааны олон удаагийн(Multiple) виз сэргээгдэж, хүчин төгөлдөр болно.
*Олон удаагийн(Multiple) визний хүчинтэй хугацаа дуусаагүй тохиолдолд шууд ашиглах боломжтой. /2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс хойш/
• Виз мэдүүлгийн бичиг баримтаас тусгаарлалтад орох зөвшөөрлийн хуудас хасагдана.
• БНСУ-ын Хууль зүйн яамны цахим виз* хэвийн олгогдож эхэлнэ.
*Шилдэг боловсон хүчин, эмчилгээний зорилгоор зорчих тохиолдолд Хууль зүйн яамнаас цахимаар олгогддог журмын дагуу, уригч байгууллага нь визний портал(www.visa.go.kr) цахим хуудсаар дамжуулан хүсэлт гаргана.
□ Хэрэгжих хугацаа: 2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс эхэлнэ
*Энэхүү шийдвэр нь БНСУ-ын Ковид-19 цар тахлын цаашдын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтой
https://overseas.mofa.go.kr/mn-mn/brd/m_288/view.do?seq=758276&page=1
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.