БНСУ дахь Монгол сургуулийн 18 дахь удаагийн төгсөлтийн баяр боллоо.
БНСУ дахь Монгол сургуулийн 18 дахь удаагийн төгсөлтийн баяр 6 дугаар сарын 9-ний өдөр боллоо. Тус сургуулийг 2005 оноос хойш нийт 607 сурагч төгсөөд байна.
2022 онд тус сургуулийн бага ангийг 21, дунд ангийг 28, ахлах ангийг 25 сурагч нийт 74 сурагч төгсөж төгсөлтийн баяраа тэмдэглэлээ. Төгсөлтийн баярт тус ЭСЯ-ны Элчин зөвлөх Ж.Оюунбаатар оролцож, төгсөгчдөд баяр хүргэн үг хэлж тэргүүний шилдэг 2 сурагчид ЭСЯ-ны талархлыг гардуулав. Мөн сургуулийн захирал И Ган Э, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Юү Хэ Гын нар мэндчилгээ дэвшүүлэн сурагчдад баяр хүргэв. Энэ жил 12 дугаар ангиа төгсөж буй ах, эгч нартаа хандан 11 дүгээр ангийн сурагч Н.Энх-Амгаланхүү баяр хүргэж, төгсөгч Г.Түмэнхүслэн сургуульдаа талархаж үг хэлэв.
Анги удирдсан багш Б.Өлзийсайхан дурсамжийн хичээлээ танхимд цугласан хүндэт зочид, эцэг, эх, багш, сурагч олны сэтгэлийг хөдөлгөн зааж, шавь нартаа амжилт хүсэв.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.