БНСУ руу зорчиход КОВИД-19-ийн вакцины бүрэн тунд хамрагдсан байх шаардлагатай

БНСУ руу зорчиход КОВИД-19-ийн вакцины бүрэн тунд хамрагдсан байх шаардлагатай

БНСУ тус улс руу зорчиж буй гадаадын иргэдэд КОВИД-19-ийн вакцины бүрэн тунд хамрагдсан байх шаардлага тавьж буйг ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.
Вакцин болон ПСР шинжилгээний шаардлага: Тус улс руу зорчих зорчигчид нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл олгосон КОВИД-19-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тун болон нэмэлт тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, вакцинд хамрагдсанаас хойш 180 хоногийн хугацаа хэтрээгүй байх шаардлагатай. Вакцинд хамрагдсан талаарх мэдээллийг https://cov19ent.kdca.go.kr/cpassportal/ цахим хуудсанд бүртгүүлж, тухайн цахим хуудаснаас олгох QR кодыг хэвлэж биедээ авч явна. Дээрх шаардлагыг хангаагүй зорчигчдыг хувийнх нь зардлаар тусгаарлах байранд 7 хоног тусгаарлана.

Зорчигчид нислэгт хамрагдахаас өмнө 48 цагийн дотор өгсөн ПСР шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагатай бөгөөд шинжилгээний хариуг англи эсвэл солонгос хэлээр орчуулж, хэвлэн биедээ авч явна. Тус улсын хилээр нэвтрэх зорчигчдоос авах эрүүл мэндийн асуумжийн хуудсыг энд дарж татан авах боломжтой.

БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа зорчигчид ПСР шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд оршин суух хороо, дүүргийн эмнэлэг болон хувийн эмнэлэгт шинжилгээ өгнө. Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд ПСР шинжилгээ өгөх тохиолдолд дараах холбоосоор урьдчилан захиалга өгнө. https://www.airport.kr/ap_cnt/en/svc/covid19/medical/medical.do

Дамжин өнгөрөх зорчигчид: Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөх зорчигчид 24 цагийн дотор дараагийн нислэгт хамрагдах шаардлагатай болно. Тус онгоцны буудлын дамжин өнгөрөх танхимд коронавируст халдварын ПСР шинжилгээ өгөх боломжгүй аж.

Богино хугацааны С-3 болон олон удаагийн визийн талаар: БНСУ-ын Хууль зүйн яам коронавируст халдварын нөхцөл байдлын улмаас түр хугацаанд олгохоо зогсоогоод байсан богино хугацааны /С-3/ болон олон удаагийн /Multiple/ визийг 2022 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн олгох шийдвэр гаргав. Үүнтэй холбогдуулан 2020 оны 4 дүгээр сарын 5-наас өмнө олгосон боловч 2020 оны 4 дүгээр сарын 13-наас түр хугацаанд хүчингүй болгосон олон удаагийн /Multiple/ орох, гарах ангиллын визийн хүчинтэй хугацаа нь дуусаагүй тохиолдолд тухайн визээрээ БНСУ руу зорчих боломжтой.

Олон удаагийн /Multiple/ визийн хүчинтэй эсэхийг дараах байдлаар шалгах боломжтой.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын иргэд Монголд визгүй зорчино 2022-05-09

ХИЛЭЭР ГАРАХАД “ОРШИН СУУХ ХУГАЦААГ СУНГАХ ЗӨВШӨӨРӨЛ”-Д ӨӨРЧЛӨЛТ ОРСОН 2022-05-12

“Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгууллаа 2022-05-18

БНСУ-ын С-3 ангиллын визийг 2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлнэ. 2022-05-19

БНСУ-д амьдарч буй Алдарт эхчүүд одонгоо гардаж авлаа. 2022-06-02

БНСУ руу зорчиход КОВИД-19-ийн вакцины бүрэн тунд хамрагдсан байх шаардлагатай 2022-06-06

“Монгол Улс, БНСУ-ын эдийн засгийн харилцаа, тулгамдсан асуудлууд” сэдэвт семинар зохион байгуулагдав 2022-06-08

БНСУ дахь Монгол сургуулийн 18 дахь удаагийн төгсөлтийн баяр боллоо. 2022-06-10

БНСУ-д хорих ангид ял эдэлж байгаа монгол иргэдийг эргэж, уулзжээ.  2022-06-17

БНСУ-ын Ойн агентлагаас “Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр” арга хэмжээ зохион байгуулав 2022-06-19

БНСУ-ын "Яньян" нисэх онгоцны буудлаар дамжин визгүй зорчих боломжтой 2022-06-20