Бөлбөө цэцэг өглөө бүр дэлбээгээ нээж орой бүр хумьдаг

Бөлбөө цэцэг өглөө бүр дэлбээгээ нээж орой бүр хумьдаг

Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын нутгийн нууранд ургадаг Бөлбөө цэцэг өглөө бүр дэлбээгээ нээж орой бүр хумьдаг.  

Ринченлхүмбэ сумын төвөөс чанх хойш 45 км орчим зайд Ходон голын хойд хөндийд цэнгэг устай жижигхэн нуур байдаг. Нуурын урт өргөн 0,5 км орчим бөгөөд нуурын ус эзлэх талбай 2,5 км, ус нь тийм гүн биш эрэг орчим 1-1,5 метр юм.

Энэ нуур гадагш, дотогш урсгалгүй бөгөөд дэлхийн дулаарлаас болж усны түвшин багасч байгаа гэнэ. Тус нууранд Бөлбөө хэмээх нэг зүйлийн цэцэг ургана. Энэ цэцэг нуурын эрэг орчмын болон гүехэн хэсэгт ургадаг. Нуурын ёроолоос 0,8-1,1 метр өндөр урган нуурын мандал дээр үзүүрийн цэцэгтэй хэсэг гарахад том ногоон навчнууд нар мандахад дэлбээлж дотроос нь хурц тод өнгийн ягаан, цагаан цэцэг гардаг юм байна. Үүнийг харахад нуурын усан мандалд том далбагар ногоон навч дэвсэж, дээр нь өнгийн цэцэг тавьсан юм шиг үнэхээр сэтгэл бахдам үзэсгэлэнтэй байдаг. Бөлбөө цэцэг ингэж өглөө бүр дэлбээгээ нээж орой бүр хумьдаг байгаль дэлхийн энэ өвөрмөц сонин бүтээл гадаад, дотоодын жуулчдын очих сонирхлыг татдаг ажээ.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-ын тэнгисийн цэргийн флотын хөлөг дээр шинэ коронавирусийн халдвар тархаж, 93 усан цэрэг цэрэг өвчлөөд байна. 2020-04-02

Эрх чөлөөний оронд одоогийн байдлаар коронавирусын улмаас 5.1 мянган хүн эндээд байна. 2020-04-02

Дөрөвдүгээр сарын 3-ны өглөө 08:30 цагт Нарита-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэн 13:05 цагт Улаанбаатарт газардана. 2020-04-02

Олон улсын хүүхдийн номын өдрийг 52 дахь жилдээ тэмдэглэж байна 2020-04-02

АНУ-ын занарын тосны олборлолтын хамгийн том компани дампуурчээ 2020-04-02

Бөлбөө цэцэг өглөө бүр дэлбээгээ нээж орой бүр хумьдаг 2020-04-02

Тони Фергюсон: Хулчгар Хабибийн бүсийг хураах ёстой 2020-04-02

Муурууд өөр хоорондоо вирус халдаадаг 2020-04-02

Монголд анх удаа гадаргын усыг хуримтлуулах эхлэл тавигдлаа 2020-04-02

Сайжруулсан шахмал түлш хадгалах гурван агуулахыг нийслэлийн өмчид бүртгэв 2020-04-02

Сүүлийн 24 цагт сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдлээ 2020-04-02