Муурууд өөр хоорондоо вирус халдаадаг
БНХАУ-ын Харбин хотын мал эмнэлгийн судалгааны хүрээлэн муурууд өөр хоорондоо вирус халдаадаг болохыг тогтоолоо.
Судалгааны явцад муур нь нохой, гахай гэх амьтдаас вирусэд хэт мэдрэг байсан байна. Түүнээс гадна нохой, гахай, тахиа, нугас зэрэг нь өөр хоорондоо халдвар тараахгүй байсан аж.
Өнгөрсөн долоо хоногт Бельги улсын Льеж хотод гэрийн тэжээмэл муураас коронавирус илэрсэн юм. Харин дараа өдөр нь муурын эзэн амьсгал давчдах, гүйлгэх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрч шинжилгээ өгөхөд коронавирустэй болох нь оношлогдсон билээ.
Муурууд өөр хоорондоо халдвар тараадаг ч гэсэн муураас хүнд халддаг болохыг нотолсон шууд нотолгоо алга. Бельгид халдсан нэг л тохиолдол байгаа ч бусад тохиолдолд муураас хүнд халддаг болохыг эцэслэн тогтоогоогүй байгаа юм.
Харбин хотын мал эмнэлгийн хүрээлэн мууруудад коронавирус хэрхэн нөлөөлдөг судалгаагаа үргэлжлүүлж, муураас хүнд халддаг эсэхийг эцэслэн тогтоохоор ажиллаж байна.
Эх сурвалж: Guardian
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.