Сайжруулсан шахмал түлш хадгалах гурван агуулахыг нийслэлийн өмчид бүртгэв

Сайжруулсан шахмал түлш хадгалах гурван агуулахыг нийслэлийн өмчид бүртгэв

Дээрх арга хэмжээний хүрээнд Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол болон Нийслэлийн ИТХ-ын 2019 оны 23/15 дугаар тогтоолоор Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт нэг бүр нь 750 сая төгрөгийн өртөгтэй таван агуулах барьж, ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байдаг. Эхний ээлжинд Сонгинохайрхан болон Хан-Уул дүүрэгт гурван агуулах барьж ашиглалтад оруулсныг нийслэлийн өмчид бүртгэж авлаа.
Агуулахын барилгууд нь нэг ижил хүчин чадалтай гэдгийг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын мэргэжилтнүүд хэлсэн. Мөн аюулгүй байдлыг хангуулахаар галын дохиоллын систем болон хяналтын иж бүрэн камер суурилуулсан ажээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНТХ


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.