“British Airways” ажилтнуудаа түр цомхтгож магадгүй
МОСКВА /TASS/. Их Британийн агаарын тээврийн “British Airways” компани 36 мянган ажилтнаа түр цомхтгож магадгүй тухай Би-Би-Си агентлаг мэдээллээ.
Тус агентлагийн мэдээлснээр, дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх зарчмын зөвшөөрлийг “Unite” үйлдвэрчний эвлэлээс авсан бөгөөд талууд гэрээний заалтуудыг боловсруулж байгаа аж. Компанийн ажилтнуудыг халахгүй харин ажлаа түр завсарлахыг үүрэг болгож байгааг энд тэмдэглэжээ.
Коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор “British Airways” Лодоны Гатвик нисэх онгоцны буудлаас үйлддэг нислэгээ гуравдугаар сарын 31-нээс эхлэн түр хугацаагаар зогсоосноо мэдэгдсэн юм.
Их Британид коронавирусний халдварын авсан хүний тоо 29 474 болж, 2352 хүн нас барсан байна. Тус улсад гуравдугаар сарын 23-наас эхлэн хорио цээрийн дэглэм нэвтрүүлсэн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.