Израилын Эрүүл мэндийн сайд коронавирусний халдвар авчээ

Израилын Эрүүл мэндийн сайд коронавирусний халдвар авчээ

ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Израилын Эрүүл мэндийн сайд Яаков Лицман коронавирусний халдвар авсан гэж “Kan” радиостанц  тус яамны тамгын газрын мэдээллээс иш татан уламжилжээ.

“Kan” радиогоор мэдээлж байгаагаар,  түүний эхнэрт мөн коронавирус илэрсэн байна. Эмч нарын зөвлөмжийн дагуу сайд ажлаа гэрээсээ үргэлжлүүлэн хийнэ гэж Израилын Эрүүл мэндийн яамны тамгын газар мэдэгдсэн байна.   

Лхагва гаргийн байдлаар Израилд коронавирусний халдварын тохиолдлын тоо 710-аар нэмэгдэж, 6092 болжээ. Уг вирусний халдвар авсны улмаас тус улсад 25 хүн нас барсан бол 241 хүн эдгэрчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.