“Twitter” төлбөртэй үйлчилгээнүүд нэвтрүүлэхээр судалж байна
Америкийн “Twitter” компани ижил нэртэй олон нийтийн сүлжээндээ төлбөртэй үйлчилгээнүүд нэвтрүүлэхээр судалж байна гэж “The New York Times” сонин эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, тухайлбал алдартай хэрэглэгчдэд хувийн зурвас илгээж болдог төлбөртэй үйлчилгээ нэврүүлэхээр судалж байгаа аж. Үүнээс гадна, тусгай дүрс бичлэгийг төлбөртэй үзэх үйлчилгээ нэврүүлж магадгүй байна. Илон Маск компанийг худалдаж авсны дараахнаас төлбөртэй үйлчилгээнүүдийн талаар яригдаж эхэлжээ.
И.Маск гэрээгээ дуусгахын тулд өндөр хүүтэй 13 тэрбум ам.долларын зээл авсан тул энэ нь хурдан ашиг олох зорилготой гэж “The New York Times” онцолсон байна. Үүний зэрэгцээ тус компани ажилчдаа олноор нь цомхотгох талаар хэлэлцэж байгаа бөгөөд “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, “Twitter”-ийн ажилтнуудын тал хувь нь цомхотголд орж магадгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.