Канадын аж үйлдвэрийн салбар ажиллах хүчний хомсдолд орсон

Канадын аж үйлдвэрийн салбар ажиллах хүчний хомсдолд орсон

Канадын Засгийн газраас эдийн засгийн хөгжлийг дэмжихийн тулд 2025 оны эцэс гэхэд жил бүр 500 мянга орчим цагаачийг хүлээн авахаар төлөвлөж байна.

Тус улсын Цагаачлалын асуудал хариуцсан сайд Шон Фрейзер өнгөрсөн мягмар гарагт Холбооны Засгийн газрын төлөвлөгөөг танилцууллаа.

Тэрээр танилцуулгадаа, Засгийн газраас Канад руу нэвтрэх цагаачдын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2025 он гэхэд жил бүр 500 мянган цагаачийг хүлээн авах зорилт тавьж байна гэв.

Канадын аж үйлдвэрийн салбар ажиллах хүчний хомсдолд орж, тус салбарт нэг сая орчим ажлын байр сул байна. Иймээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй цагаачлалын шинэ төлөвлөгөө нь ирэх гурван жилийн хугацаанд цагаачдын тоог нэмэгдүүлэхэд чиглэнэ. Одоогоор тус улс цагаачлалын хөтөлбөрөөр жилд 350 мянга орчим цагаач хүлээж авдаг байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.