Шанхайн Диснейлэндээр үйлчлүүлсэн иргэд дотроо хоригджээ

Шанхайн Диснейлэндээр үйлчлүүлсэн иргэд дотроо хоригджээ

Даваа гарагт Шанхай хотод цар тахлын тархалттай холбоотой гэнэтийн хэсэгчилсэн хөл хорио тогтоов. Энэ нь өнгөрсөн бямба гарагт 10 гаруй хүн халдвар авсанаас болсон гэнэ. Хотын захиргаанаас аравдугаар сарын 27-ноос хойш Диснейлэндээр үйлчлүүлсэн бүх хүн гурав хоногийн дотор гурван удаа шинжилгээ өгөхийг анхааруулсан байна. Парк руу хүн оруулахгүй, гаргахгүй бөгөөд зөвхөн шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд гаргах гэнэ. Паркын захиргаа дотроо үйл ажиллагаагаа хэвийн явуулж, үйлчилгээний газрууд ажиллаж байна.  БНХАУ-ын дарга Ши Жиньпин бүх дэгдэлтийг устгах зорилготой "0 ковид" бодлогыг зөөлрүүлэхгүй гэж мэдэгдсэн. Тэрээр үүнийгээ "вирусын тархалтыг зогсоох ардын дайн" гэж нэрлэв. 

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-63456107

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.