“Tesla” компанийн орлого өнгөрсөн улиралд түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.

“Tesla” компанийн орлого өнгөрсөн улиралд түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн орлого өнгөрсөн улиралд түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Тус компани нь материалын зардал нэмэгдэж байгаатай холбогдуулан цахилгаан автомашиныхаа үнийг өсгөсөн нь орлого өсөхөд нөлөөлсөн байна.

Лхагва гарагт танилцуулсан энэ оны 7-9 дүгээр сарын тайланд дурдсанаар, компанийн орлогын хэмжээ 21.4 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.5 дахин өссөн үзүүлэлт болжээ.

“Tesla” тайлант хугацаанд дэлхийн хэмжээнд 340 мянга гаруй цахилгаан тээврийн хэрэгсэл худалдаалсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.4 дахин өссөн байна. Мөн цэвэр ашгийн хэмжээ хоёр дахин өсөж, 3.2 тэрбум ам.долларт хүрчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.