АНУ-ын “Apple” Type C оролттой цэнэглэгч хэрэглэдэг болно
АНУ-ын “Apple” компанийн техник Type C оролттой цэнэглэгч хэрэглэдэг болно.
Тус компанийн маркетингийн хэлтсийн дарга Грег Жосвиакийн мэдээлснээр, тус компани Европын Холбооны хуульд заасны дагуу ийм өөрчлөлт хийхээр болжээ. Ингэхдээ тэр iPhone утас хэзээ ийм төрлийн цэнэглэгчид шилжихийг тодруулаагүй байна. Блүмберг агентлагийн мэдээллээр, “Apple” компани ирэх оноос Type C оролттой цэнэглэгчид шилжих аж. Европын Холбооны шинээр баталсан хуулийн дагуу бүх төрлийн үүрэн утас, таблетуудыг 2024 ноос хойш Type C оролттой цэнэглэгчид шилжүүлэхээр заасан бол бүх төрлийн ноутбук хууль хүчин төгөлдөр болсноос хойш 40 сарын дараа шилжих ёстой.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.