15 хүнийг хойшлуулашгүй ажиллагаараа баривчилсан.
Нүүрсний хулгайг эсэргүүцэн жагсаж буй иргэдийн шаардлагын дагуу ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дэд дарга Г.Азжаргал нар өнөөдөр /2022.12.12/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АТГ-ын дэд дарга Г.Азжаргал "АТГ-аас "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой төмөр зам" компаниудын эрх бүхий албан тушаалтнууд тендер сонгон шалгаруулах, нүүрс худалдах худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, Олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгох, нүүрс тээврийн төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгосон, авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэг бүртгэлийн 11, мөрдөн байцаалтын долоон хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөн байцаалтын долоон хэрэгт 47 обьектэд нэгжлэг хийсэн. Ингэхдээ 15 хүнийг хойшлуулашгүй ажиллагаараа баривчилсан.
Тэдний 10-т нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаас өнөөдрийн байдлаар зургаан хүнийг үргэлжлүүлэн цагдан хорьж байна.
Нийт 30 хүнийг яллагдагчаар татсан. Үүнээс долоон албан тушаалтныг хахуул авах гэмт хэрэгт, 16 хүнийг хахуул өгөх гэмт хэрэгт, таван албан тушаалтныг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт хоёр хүнийг шалгаж байна.
Нийт албан тушаалтнууд 5.4 тэрбум төгрөгийн хахуул авсан болох нь тогтоогдоод байна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.