Д.Амарбаясгалан: Г.Ган-Очир хэмээх хүн МАН-д ажиллаж байгаагүй, түүнийг огт танихгүй

Д.Амарбаясгалан: Г.Ган-Очир хэмээх хүн МАН-д ажиллаж байгаагүй, түүнийг огт танихгүй

Иргэн Г.Ган-Очирын мэдээлэлтэй холбогдуулан ЗГЭХГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.12.13/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг өглөө.


Тэрээр "Иргэн Г. Ган-Очирын ор үндэслэлгүй мэдээлэлд тайлбар өгөх нь:

2022.12.12-ны өдөр жүжигчин Цогтбаяр,  иргэн Г.Ган-Очир нарын фэйсбүүк live дээр надтай холбоотой худал мэдээлэл дурдагдсан учир албан ёсоор тайлбар хийж байна.

1. Миний бие иргэн Г.Ган-Очиртой огт уулзаж, утсаар холбогдож байгаагүй бөгөөд огт танихгүй.

2. Иргэн Г.Ган-Очир намайг өөрийн туслах Лхагва хэмээх хүнээр дамжуулан НӨАТ-ын буцаан олголт, НӨАТ-ыг дарж өгнө гэж компаниудаас 175 тэрбум төгрөгийг хувьдаа авсан мэтээр ор үндэслэлгүй мэдээлэл түгээлээ. Гэвч надад Лхагва хэмээх туслах огт байгаагүй.

Мөн Сангийн яамны мэдээллээр 2021 онд 1,1 сая хүнд 206 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт олгожээ. Тиймээс иргэн Г.Ган-Очирын дээрх мэдээлэл ямар ч ор үндэслэлгүй гэж няцааж байна.

3. Миний бие 2016 оноос хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд Г.Ган-Очир хэмээх хүн МАН-д ажиллаж байгаагүй. Монгол Улсын Засгийн газар анх “Нүүрсний хулгай”-н  талаар “шүгэл үлээж” олон нийтэд мэдэгдсэн.

Тус хэргийг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад хандаж, төрийн нууцад хамаарч байсан гэрээнүүдийг ил болгоод байна. Энэ нь иргэдийн жагсаал тэмцэлд Засгийн газар өөрөө хүч нэмж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох алхмыг эхлүүлсэн юм. Тиймээс олон нийтийн шударга ёсны энэ тэмцлийг зарим нэг этгээд улс төрийн өөр зорилгоор ашиглаж, иргэдийг өдөөн турхирч, худал мэдээллээр төөрөгдүүлж, ЗГ-ын тэмцлийг сааруулахгүй байхыг хүсье" гэлээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ц.Ариунболд “Нүүрсний хэрэгт холбоотой хэрэгт хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа. 2022-12-07

Ази тивийн АШТ-ээс Ц.Баярхүү 3 алт, 1 мөнгөн медаль хүртэв 2022-12-08

О.Цогтгэрэл: Сү.Батболдын үед оффтейк гэрээ хийгдэж эхэлсэн байна 2022-12-12

15 хүнийг хойшлуулашгүй ажиллагаараа баривчилсан. 2022-12-12

Х.Нямбаатар: Хэн нэгнийг хэлмэгдүүлж, бас ял завшуулж болохгүй 2022-12-13

Д.Амарбаясгалан: Г.Ган-Очир хэмээх хүн МАН-д ажиллаж байгаагүй, түүнийг огт танихгүй 2022-12-14

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлэв 2022-12-14

АТГ-аас нүүрсний асуудалд холбогдсон албан тушаалтнуудын нэрийг зарлалаа 2022-12-14

БНСУ-д Монголын үндэсний картаар төлбөр, гүйлгээ хийх боломж бүрдлээ 2022-12-14

“ХҮ” хамтлагийн “Аянгын нүргээн” цомогоо танилцуулав 2022-12-14

Х.Нямбаатар: 40 сая төгрөгөөр торгодог заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барилаа 2022-12-14