Х.Нямбаатар: Хэн нэгнийг хэлмэгдүүлж, бас ял завшуулж болохгүй
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр /2022.12.12/ мэдээлэл хийх үеэрээ нүүрсний хэрэгт холбогдсон улстөрч, албан тушаалтны нэрсийг зарлахаа мэдэгдсэн.
Тэрбээр яг одоо /2022.12.13/ мэдээлэл хийж байна. Гэхдээ нүүрсний хэрэгт нэр холбогдсон улстөрч, албан тушаалтны нэрсийг зарласангүй, хугацаа шаардлагатай байна гэдгийг тодотголоо.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Өчигдөр "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний бүх гэрээг ил болгосон. Дөнгөж сая би мөрдөн шалгах багт ажиллаж байгаа хүмүүстэй холбогдлоо. Хэн нэг хүнийг хэлмэгдүүлж болохгүй, бас хэн нэгнийг ял завшуулж болохгүй болохоор ганц хоёр зүйлийг тодруулах хэрэгтэй байна. Жаахан хугацаа ороод байна. Тиймээс өнөөдөртөө багтаж нэрсийг зарлах зарыг өгөх болно" гэсэн юм.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.