Улирлын шинж чанартай харшилтай хүмүүст өгөх гурван зөвлөгөө
Хаврын тоосжилт ихтэй үед эхэлж, зун ч үргэлжилдэг харшилтай бол танд дараах зөвлөгөөг хүргэе. Улирлын шинж чанартай харшлын үед таны амьдралыг хөнгөвчлөх гурван зөвлөгөөг бэлтгэлээ.
Бороо орсны дараа гар
Хавар эхлэхээс л найтааж, нулимс гоожиж, нүд загатнаж байна уу? Тэгвэл та бороо орсны дараа гадаа гарахад хамгийн тохиромжтой. Учир нь ургамал, цэцгийн тоосонцор энэ үед түр дарагддаг.
Хуурай салфетка авч яваарай
Харшил хөдөлсөн үед бидэнд хуурай салфетка хамгийн их хэрэгтэй. Тиймээс сайн чанарын, танд эргээд харшил өгөхөөргүй хуурай салфеткийг байнга биедээ авч яваарай.
Нүдээ бүү нух
Харшил хөдлөх үед нүд, чих, хоолой, тагнай гээд загатнахгүй газар нэг ч үгүй болох үе бий. Гэхдээ “Нүдээ нухах л юм бол эцэс төгсгөлгүй загатнаа эхэлнэ” гэсэн дүрмийг сахь. Тиймээс нүдэндээ хүрч л болохгүй!
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.