Ковидоор өвчлөгсдөд шинэ аюул нүүрлэжээ
Коронавирусний халдвар уушгинд нөлөөлсөн өвчтөнүүд амьсгалын замын өвчинд өртөмтгий болдог байна.
Эмч нарын ажигласнаар өмнө нь ковидын халдвар авч байсан хүмүүс уушгины хатгалгаа авах нь элбэгшсэн байна. Ковидын дараах энэ үр дагавар, хүндрэл нь хэр удаан үргэлжлэх, хэдий хугацаанд уушги нөхөн сэргэх, ер нь нөхөн сэргэх эсэх нь тодорхойгүй байгаа нь гол асуудал болж байна гэж эмч нар сэрэмжлүүлжээ.
Коронавирусний цар тахал дэгдээд хоёр жил өнгөрсөн тул ковидын дараах хам шинжийг хамгийн урт хугацаанд гэхэд нэг л жил ажигласан. Тиймээс ковидын үр дагавар хэр удаан үргэлжлэх талаар хэлэхэд эрт байгаа аж.
Тиймээс амьсгалтай холбоотой анхны шинж тэмдэг илэрмэгц эмчид хандахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.