Хүнсний бүтээгдэхүүн дээр үүссэн хөгц аминд аюултай

Хүнсний бүтээгдэхүүн дээр үүссэн хөгц аминд аюултай

Хүнсний бүтээгдэхүүн дээр үүссэн ямар ч хөгц аминд аюултай болохыг хор судлаачид анхааруулж байна. Мөөгөнцөр нь харшлын урвал өдөөж, хордуулах аюултай байдаг. Ялангуяа хар болон шар өнгөтэй хөгц хүнд эмгэг үүсгэх аюултай аж.

 Шар болон хар хөгц гол төлөв талх, мах, бяслаг, самарт үүсдэг байна. Ингэхдээ мөөгөнцөр бүтээгдэхүүнийг бүхэлд нь хордуулдаг тул уушги гэмтээх, хордлогод оруулах, улмаар үхэлд хүргэх аюултай. Ялангуяа самрын нухаш болон самарт үүссэн хөгц хамгийн аюултай гэж мэргэжилтнүүд анхааруулжээ. Ийм төрлийн бүтээгдэхүүнд хамгийн хортой мөөгөнцөр үүсдэг байна. Хөгцөрсөн махан бүтээгдэхүүнийг мөн маш аюултай гэж үздэг байна.

 Тухайн хүнсний бүтээгдэхүүнийг хөгцөөс цэвэрлээд нэмэргүй. Хэрэв талх хөгцөрсөн үнэртэй болсон бол мөөгөнцөр бүрэн тархсаныг илтгэдэг. Тиймээс ямар ч тохиолдолд идэж болохгүй гэж хор судлаачид анхааруулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.