КОВИД-19 I Эмч нар тусгаарлагдаж, хүний нөөцийн хомсдолд оржээ
Коронавирусний халдварт өртөх өндөр эрсдэлтэй бүлэгт эрүүл мэндийн ажилтнууд багтаж буй. Зарим улс орнуудад хамгаалах хэрэгсэл хангалтгүй байгаагийн улмаас эмч нар халдвар авах тохиолдол нэмэгдсээр байгаа бөгөөд эмч нар халдвар авсан 71 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Мөн эрүүл мэндийн ажилтнууд тусгаарлалтад орсноос болж хүний нөөцийн хомсдолд орж, эмнэлгүүдийн ачаалал нэмэгсдээр байна.
ДЭМБ-аас хамгийн эрсдэлтэй бүлэгт тооцогдож байгаа эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалах нь чухал гэдгийг сануулж эхэлсэн байна.
Дэлхий даяар тус вирусний халдвараар өвчилсөн нийт хүмүүсийн 20-30 орчим хувь нь эмнэлгийн ажилтнууд байгаа гэх судалгаа гарсан. Эмнэлгийн ажилтнууд халдвар авах тохиолдол их байгаа нь зарим улс орнуудад ажлын байраа орхих гол шалтгаан болж байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.