АНУ-д нэг өдрийн дотор 1400 гаруй хүн нас баржээ

АНУ-д нэг өдрийн дотор 1400 гаруй хүн нас баржээ

НЬЮ-ЙОРК. /AP/. АНУ-д “COVID-19”-ийн халдвараар нэг өдрийн дотор 1400 гаруй хүн нас барлаа гэж Жонс Хопкинсийн их сургуулийн цахим хуудсанд мэдээлжээ.

Баасан гаргийн оройны байдлаар АНУ-д коронавирусний халдвар авсны улмаас нас барсан тохиолдлын тоо 1423-аар нэмэгдэж 7406-д хүрсэн байна. Энэ нь коронавирусний халдвараар өдөрт нас барсан хамгийн олон тохиолдол болжээ. Өмнөх хамгийн олон тохиолдол АНУ-д дөрөвдүгээр сарын 1-нд бүртгэгдсэн бөгөөд нэг хоногийн дотор 1243 хүн нас барсан юм. 

Жонс Хопкинсийн их сургуулиас мэдээлснээр, тус улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 276 995 болсон бөгөөд энэ үзүүлэлт нэг хоногийн дотор 31 782-оор нэмэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.