Д.Нямхүү: Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна
Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хүргэлээ. 2020.04.04, ЭМЯ
Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусний тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна.
Халдвартай гэж оношлогдсон өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Улаанбаатар-Токио тусгай үүргийн онгоцоор ирсэн 265 хүнийг бүгдийг нь тусгаарласан байна. Үүнээс ХӨСҮТ-д 64 хүн, Цэргийн төв эмнэлэг, “Жаргалант” сувилал, “Токио Инн” зочид буудалд үлдсэн хүмүүсийг нь тусгаарлажээ. Зөвхөн “Токио Инн” зочид буудалд л гэхэд 184 хүнийг тусгаарласан байна.
“Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа. Нэмж илрээгүй. Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлээр нийт 104 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Үүнээс Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 37 хүнээс коронавирус илрээгүй” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ярьсан юм.
Өмнө нь уушгины хатгалгаагаар өвчилсөн хүмүүсээс харуулдан тандалт хийж байгаа бөгөөд 27 сорьцоос коронавирус илрээгүй байна.
“Амар” зочид буудалд тусгаарласан 152 хүний шинжилгээг өнөөдөр авах бөгөөд хариу нь нэг дэх өдөр тодорхой болох аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.