Нью-Йорк хот өвчтөнүүдээ ХЭЭРИЙН ЭМНЭЛЭГТ эмчилж байна

Нью-Йорк хот өвчтөнүүдээ ХЭЭРИЙН ЭМНЭЛЭГТ эмчилж байна

АНУ-д корнавирусний халдвар нэмэгдсээр 277.491-т хүрээд байна. Тус улсын Нью-Йорк хот халдварын голомт болоод байгаа бөгөөд орон нутгийн цагаар пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө тус хотод халдварын 6500 гаруй тохиолдол бүртгэгдэж, халдвар авагсдын тоо 56 мянга давжээ. 

Үүнтэй холбоотойгоор холбооны Онцгой байдлын газраас Нью-Йорк мужид 1.1 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болсон бөгөөд N-95 хамгаалалтын маск болон мэс заслыг маск, комбинзон зэрэг хувийн хамгаалах хэрэгсэл, амьсгалын аппарат зэрэг нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг олгохоор шийдвэрлэсэн байна. 

Нью-Йорк хотын Цэнтрал паркт хээрийн эмнэлэг дэлгэн ажиллуулж, өвчтөнүүдээ хүлээн авч эхэлжээ.

Мөн цэргийн хөлөг онгоц дээр өвчтөнүүдээ хүлээн авч эмчилж эхлээд байгаа бөгөөд хотын хэмжээнд байгаа бүх эмнэлгүүдийн амьсгалын аппаратыг авч хэрэглэх шийдвэр гаргаад байгаа ажээ. 
 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.