БНСУ-ын нийслэл Сөүл хотод их хэмжээний цас орохыг өнөөдөр анхаарууллаа.

БНСУ-ын нийслэл Сөүл хотод их хэмжээний цас орохыг өнөөдөр анхаарууллаа.

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын зарим хэсэгт их хэмжээний цас орохыг цаг уурын агентлагаас өнөөдөр анхаарууллаа. Шинэ оны өмнө ихэнх нутгаар цас, бороо орох төлөвтэй байна. 

Цаг агаарын сэрэмжлүүлэг өглөөний 09:00 цагаас эхлэн Сөүлийн зүүн хойд болон баруун хэсэг, мөн нийслэлээс баруун зүгт орших Инчон, Сөүл орчмын Кёнги мужийн зарим хэсэгт хүчин төгөлдөр боллоо гэж тус албанаас мэдээлсэн байна.

24 цагийн дотор 5 ба түүнээс дээш см цас орох төлөвтэй байгаа тул сэрэмжлүүлэг гаргажээ.

Шар тэнгисийн зүгээс ирж буй үүлний улмаас нийслэл болон зүүн нутгийн Ганвон мужийн нутаг дэвсгэрт их хэмжээний цас орохыг анхааруулсан байна.

Ням гарагт нийт нутгаар үүлэрхэг, өглөө нь бороо, цас орж, үдээс хойш Ганвон хотын эрэг орчмоор их хэмжээний цас орох төлөвтэй байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.