БНСУ-д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эрэгтэйг шалгах явцад нас барсан гэсэн бүртгэлтэй байжээ.

Согтуугаар машин жолоодож яваад цагдаад баригдсан 50 гаруй насны иргэн байцаалтын явцад 13 жилийн өмнө нас барсан гэж бүртгэгдсэн иргэн байжээ.
БНСУ-ын Кёнги аймгийн Пажугийн цагдаагийн газраас өнөөдөр буюу 22-ны өдөр 50 гаруй насны иргэн А-г Замын хөдөлгөөний тухай хуулийн дагуу жолооны үнэмлэхгүйгээр, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр баривчлагджээ. Тухайн иргэнийг байцаах явцад иргэн А-с хувийн мэдээллийг асуухад огт бүртгэлгүй регистрийн дугаарыг дахин дахин хэлсээр байсан аж. Улмаар байцаалтыг лавшруулан шалгахад иргэн А нь 2011 онд насбарсан хэмээн албан ёсоор бүртгэгдэж регистрийн дугаарын бүртгэлээс устгагдсан байсныг олж тогтоожээ.
Ар гэрийнхэн нь сураггүй алга болсон гэж мэдээлснээс хойш 5 жилийн дотор уг хүн олдоогүй, холбоо бариагүй бол нас барсанд тооцдог аж.
Цагдаагийн албанаас "Иргэн А нас барсан гэж бүртгэгдсэнээ өөрөө мэдээгүй, шаргуу ажлаа хийн амьдарч байсан гэж мэдэгдсэн байна.
Цагдаагийн газар иргэн А-н иргэний үнэмлэхийг сэргээх болон түүнийг яагаад насбарсан гэж бүртгэсэн талаар дахин нягт судлахаар төлөв ажиллаж байна" гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: @yonhap_news
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.