БНСУ, Япон, АНУ тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт хийжээ
БНСУ, Япон, АНУ тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт хийсэн талаар Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин мэдээлжээ. Уг сургуулилалтад АНУ-ын цөмийн хөдөлгүүрт, нисэх онгоц тээгч хөлөг онгоц оролцсон байна.
Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос лхагва гарагт мэдээлснээр, Умард Солонгосын зүгээс учирч буй цөмийн болон пуужингийн аюул заналыг тогтоон барих, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх зорилгоор сургуулилалт хийжээ.
Өмнөд Солонгосын өмнөд нутгийн Чэжү арлын өмнөд хэсэгт даваа гаргаас лхагва гаргийн хооронд болсон сургуулилалтад “USS Carl Vinson” хөлөг онгоц, Японы Тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчин, Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хөлөг онгоц зэрэг есөн хөлөг онгоц оролцсон байна.
Сургуулилалтын эхний өдөр Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга, адмирал Ким Мён Сү нисэх онгоц тээгч хөлөг онгоцон дээр усан цэргүүдэд урам зориг өгөхөөр ирсэн байна. Өмнөд Солонгос, Япон, АНУ нь хамтарсан цэргийн сургуулилалтыг тогтмол хийдэг бөгөөд сүүлийн үеийн сургуулилалтууд нь өнгөрсөн 12 дугаар сард тохиролцсон олон жилийн төлөвлөгөөний эхнийх нь болж байна.
Мөн Өмнөд Солонгосын Засгийн газар Умард Солонгос руу бараа бүтээгдэхүүнийг хөлөг онгоцноос хөлөг онгоц руу хууль бусаар тээвэрлэж байгаа талуудад шинээр хориг арга хэмжээ авснаа өнөөдөр мэдэгджээ. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэнээр, 11 хөлөг онгоц, хоёр хувь хүн, гурван байгууллага НҮБ-ын хориг арга хэмжээг зөрчсөн дээрх үйлдлийг хийж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.