Умард Солонгос дуунаас хурдан баллистик пуужинг амжилттай туршжээ.

Умард Солонгос дуунаас хурдан баллистик пуужинг амжилттай туршжээ.

Умард Солонгос ням гарагт дуунаас хурдан цэнэгт хошуу бүхий дунд зайн тусгалтай, хатуу түлшээр ажилладаг баллистик пуужинг амжилттай туршсан гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлэв.

Энэхүү туршилтын зорилго нь ийм пуужингийн “хөөрөх, маневрлах үзүүлэлтүүд”, “шинээр бүтээсэн олон угсраа, өндөр хүчин чадалтай хатуу түлшт хөдөлгүүрийн найдвартай байдлыг шалгах” явдал байв гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлжээ.

Умард Солонгос ням гарагт Японы тэнгис рүү дунд зайн тусгалт баллистик пуужин харвасан нь энэ оны анхны ийм ажиллагаа болсон тухай Өмнөд Солонгосын арми өмнө нь мэдэгдсэн юм.

Японы Засгийн газраас мэдэгдсэнээр, уг пуужин тус улсын эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан бөгөөд онгоц, хөлөг онгоцонд хохирол учирсан тухай мэдээлэл ирээгүй байна.

Солонгосын хойгт хурцадмал байдал өсөн нэмэгдэж байгаа энэ үед Умардын тал хатуу түлшээр ажилладаг тив алгасах баллистик пуужин харваснаас хойш сар хүрэхгүй хугацааны дараа дээрх туршилтыг хийжээ.

Пёньян саяхан Өмнөд Солонгостой маргаантай байгаа баруун тэнгисийн хилийн ойролцоо их буугаар буудсан бөгөөд хариуд нь Сөүл цэргийн сургуулилалт хийсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д оргил ачааллын үед дөрөвдүгээр шугамд суудалгүй метро үйлчилнэ. 2024-01-09

Ким Жөн Ун: Умард Солонгосын эсрэг хүч хэрэглэхийг оролдвол Өмнөд Солонгосыг устгана 2024-01-10

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүйн тулд И Жэ Мёнд халджээ 2024-01-11

БНСУ хүн ам зүйн хувьд томоохон өөрчлөлттэй тулгараад байна 2024-01-12

БНСУ-ын Samsung C&T компани Куала-Лумпур хотод 118 давхар барилгаа хүлээлгэж өгчээ. 2024-01-14

Умард Солонгос дуунаас хурдан баллистик пуужинг амжилттай туршжээ. 2024-01-15

Солонгос хоорондын харилцаа хариуцсан агентлагуудыг татан буулгажээ 2024-01-17

БНСУ, Япон, АНУ тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт хийжээ 2024-01-18

Хойд Солонгос К-драма үзсэн хүүхдүүдэд ял оноож буй бичлэг цацагджээ 2024-01-19

"Hyundai Motor" компани литийг Хятадын ханган нийлүүлэгчээс авах гэрээ байгуулжээ. 2024-01-20

БНСУ-д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эрэгтэйг шалгах явцад нас барсан гэсэн бүртгэлтэй байжээ. 2024-01-22