Солонгос хоорондын харилцаа хариуцсан агентлагуудыг татан буулгажээ

Солонгос хоорондын харилцаа хариуцсан агентлагуудыг татан буулгажээ

Өмнөд Солонгостой хамтын ажиллагааг дэмжих, нэгдэх асуудлыг хариуцсан, засгийн газрын хэд хэдэн гол агентлагийг албан ёсоор татан буулгаж байна гэж Умард Солонгосын төрийн мэдлийн хэвлэл өнөөдөр мэдээлэв.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, удирдагч Ким Жөн Ун Өмнөд Солонгостой эвлэрэхийг эрмэлзэх чиглэлд үргэлжлүүлэн ажиллахыг “алдаа” гэж мэдэгдсэнээс хэдхэн долоо хоногийн дараа уг шийдвэрийг гаргажээ.

Пёньян тагнуулын хиймэл дагуул хөөргөсний дараа Өмнөдийн тал цэргийн хурцадмал байдлыг намжаах зорилгоор 2018 онд байгуулсан хэлэлцээрийн зарим заалтын хэрэгжилтийг түр зогсоосноор Солонгос хоорондын харилцаа энэ онд эрс муудаад байна.

Өмнөд Солонгосыг “гол дайсан” хэмээн тодорхойлсон Ким Жөн Ун саяхан мэдэгдэхдээ, Умардын өрсөлдөгч оронтой эвлэрч, нэгдэх оролдлого нь “бидний цаашид хийх ёсгүй алдаа” гэжээ. Умард, Өмнөд Солонгосын аль аль нь Үндсэн хуулиндаа өөрсдийгөө Солонгосын хойгийг захиран тохинуулах эрхтэй гэж тунхаглажээ. 

БНАСАУ болон БНСУ гэсэн албан ёсны нэршилтэй Умард, Өмнөд Солонгос нь 75 жилийн өмнө байгуулагдсан боловч аль аль нь зарчмын хувьд нөгөөгөө хууль бус гэж үздэг хэвээр байна.

Өнөөг хүртэл хоёр талын дипломат харилцааг Сөүлийн Үндэстнээ нэгтгэх яам болон Пёньяны Энх тайвнаар нэгтгэх асуудал эрхэлсэн хороо хариуцаж байсан юм. Харин тус хороо нь Ардын дээд хурлаас татан буулгасан гэж зарласан агентлагуудын нэг болж байна.

“Дайны байдалд байгаа хамгийн дайсагнагч хоёр улс одоо Солонгосын хойгт ширүүн сөргөлдөж байна” гэж тус хурлын шийдвэрт дурдсаныг KCNA мэдээлээд, Солонгосыг БНСУ-тай нэгтгэх нь хэзээ ч боломжгүй гэдгийг нэмж дурджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ким Жөн Ун: Умард Солонгосын эсрэг хүч хэрэглэхийг оролдвол Өмнөд Солонгосыг устгана 2024-01-10

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүйн тулд И Жэ Мёнд халджээ 2024-01-11

БНСУ хүн ам зүйн хувьд томоохон өөрчлөлттэй тулгараад байна 2024-01-12

БНСУ-ын Samsung C&T компани Куала-Лумпур хотод 118 давхар барилгаа хүлээлгэж өгчээ. 2024-01-14

Умард Солонгос дуунаас хурдан баллистик пуужинг амжилттай туршжээ. 2024-01-15

Солонгос хоорондын харилцаа хариуцсан агентлагуудыг татан буулгажээ 2024-01-17

БНСУ, Япон, АНУ тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт хийжээ 2024-01-18

Хойд Солонгос К-драма үзсэн хүүхдүүдэд ял оноож буй бичлэг цацагджээ 2024-01-19

"Hyundai Motor" компани литийг Хятадын ханган нийлүүлэгчээс авах гэрээ байгуулжээ. 2024-01-20

БНСУ-д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эрэгтэйг шалгах явцад нас барсан гэсэн бүртгэлтэй байжээ. 2024-01-22

Умард Солонгос Шар тэнгис рүү хэд хэдэн далавчит пуужин харважээ. 2024-01-24