Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар хуульчилсны дагуу энэ онд авах 4 удаагийн шалгалтын хуваарийг 2023 онд баталсан билээ. Хуваарийн дагуу 2024 оны эхний улирлын шалгалтын цахим бүртгэл хоёрдугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагаас эхэлсэн бөгөөд мөн сарын 29-ний өдрийн 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн https://exam.csc.gov.mn/ цахим хуудсаар дамжуулан хүлээн авч байна.

Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номыг Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэж, байршуулсан. Шалгалт энэхүү цахим номын хүрээнд явагдах юм. Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгаврын ном одоогоор хэвлэгдэн гараагүй болно. Та дараах линк дээр дарж цахим номтой танилцаарай.

https://www.yumpu.com/xx/document/read/68606511/2024-
 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Хилэнт эх” хэмээх модон луу жилийн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ 2024-02-09

Европын залуучуудын аварга шалгаруулах биатлоны тэмцээнээс алтан медаль хүртлээ. 2024-02-10

Тээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан батарейг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орно 2024-02-13

Шилийн богд чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа 2024-02-13

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2024-02-14

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ 2024-02-14

Авто тээврийн Үндэсний төв нийслэлд шинэ салбар төвөө нээлээ. 2024-02-14

Халиа тошинг арилгахад хамтран ажиллах экскаватор, хово машинтай байгууллагуудыг урьж байна 2024-02-14

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ 2024-02-14

Монгол Улсын иргэд Вьетнам улс руу 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчино 2024-02-15

Гадаадын иргэний өмчийг булаахдаа өндөр зохион байгуулалттайгаар ажилласан байж болзошгүй бүлэглэлийг олж тогтоожээ 2024-02-15