Монгол Улсын иргэд Вьетнам улс руу 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчино
“Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” энэ оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт БНСВУ-ын Ханой хотноо өнгөрсөн оны 11 дүгээр сарын 1-нд гарын үсэг зурсан юм.
Ингэснээр БНСВУ руу Монгол Улсын иргэд ирэх сарын 7-ны өдрөөс эхлэн 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.