Халиа тошинг арилгахад хамтран ажиллах экскаватор, хово машинтай байгууллагуудыг урьж байна
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү:
-Сэлбэ голын далан, суваг, шуудууг ухаж, лаг, хагшаасыг цэвэрлэнэ. Сэлбэ, Толгойт гол дагуух халиа, тошин үүссэн 10 байршлын мөсийг зөөхөөр бэлдэж байна. Дөрөвдүгээр сарын эхээр шар усны үер буух магадлалтай гэж мэргэжлийн байгууллагууд сануулж байгаа. Голын голдиролд үүссэн халиа тошинг чөлөөлөх ажлыг хоёрдугаар сарын 16-наас эхлүүлнэ. Нийт 17 экскаватор, 120 хово ачааны машинтай ажиллахаар төлөвлөж байна. Үүнтэй холбоотой экскаватор, хово машинтай аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаа тул нээлттэй урилгын зар түгээгээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.