БНСУ даяар Е-9 визтэй хөдөлмөрийн гэрээт иргэдэд үнэгүй сургалт зохион байгуулагдана.

БНСУ даяар Е-9 визтэй хөдөлмөрийн гэрээт иргэдэд үнэгүй сургалт зохион байгуулагдана.

Е-9 визтэй хөдөлмөрийн гэрээт иргэдэд зориулсан солонгос хэлний үнэгүй сургалт 2024 оны турш БНСУ даяар зохион байгуулагдана.
БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас Е-9, Н-2 визтэй гадаад ажилчдад зориулсан солонгос хэлний 3 сарын үнэгүй сургалтыг 2024 оны турш улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Тус сургалтын мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулж байна.
Хамрагдагч: Е-9, Н-2 визтэй гадаад ажилчин
Сургалтын хугацаа: 3 сар (Ням гараг бүрт хичээллэнэ, нийт 48 цагийн хичээл судална)
Сургалтын агуулга: Солонгос хэлний анхан шат, ТОПИК-ийн сургалт
Сургалтын төлбөр: Үнэ төлбөргүй (Хөнгөн зуушаар үйлчилнэ)
Сургалт хийх газар: Зөвшөөрөл авсан сургалтын байгууллагууд (Амьдран сууж буй хот, бүс нутагтайгаа ойрхон сургалтын байгууллагыг хүснэгтүүдээс харна уу?)
Бүртгэх хэлбэр: Бүртгэлийг утсаар хийнэ. (Сургалт зохион байгуулах газруудын хаяг, байршил, утас зэрэг мэдээллийг хүснэгтээр дэлгэрэнгүй хүргэж байна) Мөн та 1577-0071 /дотуур утас 9* монгол хэл/ рүү залгаад гурвалсан орчуулгын үйлчилгээг ашиглан бүртгэлээ хийлгэж болно.
Сургалтын талаар манай төвөөс лавлах бол 02-2266-8228, 02-2266-9229 дугаарын утсууд руу холбогдоорой

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ: БНАСАУ Солонгосын хойгийн зүүн эрэгт дахин пуужин харвалаа 2024-01-30

Умард Солонгос Өмнөд Солонгостой эдийн засгийн харилцаа таслах тухай тогтоолыг баталсан байна. 2024-02-09

Умард Солонгос он гарсаар тав дахь удаагаа далавчит пуужин харвасан 2024-02-14

БНСУ-ын эмч нар ажил хаялт зарлажээ 2024-02-20

БНСУ-ын томоохон эмнэлгүүдийн үйл ажиллагаанд хүндрэл доголдол үүсчээ 2024-02-22

БНСУ даяар Е-9 визтэй хөдөлмөрийн гэрээт иргэдэд үнэгүй сургалт зохион байгуулагдана. 2024-02-27

Юүн Сог Ёл: Эмч хүн өргөсөн тангаргаа зөрчиж ажил хаях ёсгүй гэв 2024-02-29

БНСУ-ын Ерөнхийлөгчтэй Марк Цукерберг Сөүл хотноо өнөөдөр уулзжээ 2024-02-29

БНСУ-д цагаач монгол иргэнийг хууль зөрчин хоёр удаа торгосон байжээ 2024-03-01

БНСУ-ын хүн ам энэ зууны сүүлээр хоёр дахин буурахаар байна.  2024-03-01

БНСУ-д “Монголд үйлдвэрлэв-2024” үзэсгэлэн худалдаа болж байна 2024-03-03