"Хүүхдийн багц 2” буюу 6-17 насныхныг үзлэг, оношилгоонд хамруулж эхэллээ.

"Хүүхдийн багц 2” буюу 6-17 насныхныг үзлэг, оношилгоонд хамруулж эхэллээ.

Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн “Хүүхдийн багц 2” буюу 6-17 насныхныг үзлэг, оношилгоонд хамруулж эхэллээ.

Уг багцын үзлэг, шинжилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцах бөгөөд товлолын дагуу зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийлгэнэ. Сургуулийн насны хүүхэд энэхүү багцад багтсан тусламж, үйлчилгээнд хоёр жилд нэг удаа хамрагдана. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд тусламж, үйлчилгээг боловсролын байгууллагын удирдлагуудтай тохиролцсоны дагуу сургуулиудад очиж хэрэгжүүлж болох аж.

Багцад:

-Эмнэл зүйн иж бүрэн үзлэг

-Биеийн хэмжилт, биеийн жингийн индекс

-Сэтгэц, зан төрхийн хөгжлийн үнэлгээ

-Сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ

-Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө

-А бүлгийн стептококийн хурдавчилсан сорил зэрэг багтсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.