Сэтгэл гутрал яаж мэдрэгддэг вэ?
1. Та өмнө нь таашаал авдаг зүйлээсээ таашаал авахаа больсон.
2. Байнга л ядарсан, юм хийх хүсэлгүй, эрч хүчгүй санагдана.
3. Та юмыг байнга л сөрөг талаас нь харж, хүмүүсийн яриаг яаж ийж байгаа л сөрөг тал руу нь эргүүлдэг токсик зантай болсон.
4. Удаан бодох, нэг зүйл дээр төвлөрөхөд маш хэцүү болсон. Ном, сонин унших хүртэл хэцүү.
5. Өөртөө арчаа муудсан, усанд орох, үсээ янзлах, хувцсаа угаах хүртэл тээртэй санагддаг.
6. Таны хийж байгаа үйлдэл удаан, гүйцэтгэл муутай болсон. Залуу хүн байж гээд хэн нэгэнд загнуулж байж ч магадгүй.
7. Өөрийгөө үнэ цэнэгүй гэж бодож, юм бүхэнд өөрийгөө буруутгаж бас бусдыг шүүмжилж дутуугын мэдрэмжээ дарах болдог.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.