БНСУ-ын хүн ам энэ зууны сүүлээр хоёр дахин буурахаар байна.
БНСУ-д 2023 онд төрөлт түүхэн доод хэмжээнд хүрч, нэг эмэгтэйд 0.78 төрөлт ногдож байна. Дэлхийд төрөлтөөр хамгийн доод үзүүлэлттэй орон болоод буй Өмнөд Солонгост 2022 оны статистикаар нэг эмэгтэйд 0.72 төрөлт ногдож байв. Хүн амын өсөлтийг тогтвортой барихад нэг эмэгтэйд дунджаар 2.1 төрөлт ногдох стандарт бий.
2018 оноос хойш БНСУ нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудаас нэг эмэгтэйд ногдох төрөлтөөр хамгийн доод үзүүлэлтэй цорын ганц улсаар тодроод байгаа билээ. Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний хүйсийн ялгаа хамгийн өндөр гишүүн орон юм. Солонгос эмэгтэйчүүд эрчүүдийн дундаж орлогын гуравны хоёртой тэнцэх хэмжээний цалин, хөлс авдаг байна.
Сөүлийн эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Чон Жэхүний ярьснаар, БНСУ-д хүүхдээ асран, хүмүүжүүлэх үүрэг эмэгтэйчүүдэд ногддог тул эмэгтэйчүүд карьер хийж чаддаггүй.
Хүн ам зүйн хямрал тус улсын эдийн засгийн өсөлт, нийгмийн халамжийн тогтолцооны гол эрсдэл болоод байна. Судалгаанаас үзвэл, БНСУ-ын хүн ам энэ зууны сүүлээр одоогийн 51 саяас хоёр дахин буурахаар байна. Шинжээчдийн үзэж буйгаар, тус улсын хүн ам зүйн асуудлын гол шалтгаан нь орон сууц, амьдралын өртөг өндөр байгаатай холбоотой гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.