Метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийн хоёрдугаар шатыг зарлалаа

Метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийн хоёрдугаар шатыг зарлалаа

Улаанбаатар хотод метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж буй.

Нэгдүгээр үе шатны НХААГ/20240103208 дугаартай тендер шалгаруулалтыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр хаасан. Энэ хугацаанд 11 улсын 20 компани тендерт оролцох сонирхол, саналаа илэрхийлсэн билээ.

Тэгвэл тухайн 20 компанийн ирүүлсэн техникийн шийдлийн саналыг тусган, тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, хоёрдугаар үе шатны сонгон шалгаруулалтыг өчигдөр зарлажээ. Уг тендерийг 2024 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 14:00 цаг хүртэл www.tender.gov.mn цахим системээр дамжуулан хүлээн авч, тухайн өдрийн 14:10 цагт олон нийтэд нээлттэй байдлаар нээнэ.

Тендерийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1711340023589 цахим холбоосоор авах боломжтой аж.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хаврын их цэвэрлэгээг энэ сард зохион байгуулна 2024-04-02

НӨАТ-аас чөлөөлөгдөх бараа, ажил үйлчилгээ 2024-04-02

“1072 хувьцааны ногдол ашиг тараахад бэлэн болсон 2024-04-02

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын зорчих хэсэг цөмөрснийг засварлаж байна 2024-04-03

Замын-Үүд тэргүүтэй есөн авто замын боомт ажиллахгүй 2024-04-03

Метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийн хоёрдугаар шатыг зарлалаа 2024-04-03

Ногдол ашиг иргэдийн өмнө нь хувьцааны мөнгө орсон дансаар тараагдана 2024-04-03

Усанд автсан 3 айл, өрхийн эд хогшлыг нүүлгэн шилжүүлжээ 2024-04-03

Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2024-04-03

Интерполын "Улаан булант" зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирлаа 2024-04-03

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-04-03