Замын-Үүд тэргүүтэй есөн авто замын боомт ажиллахгүй
Маргааш есөн боомт ажиллахгүй болсныг Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлжээ.
Тодруулбал, 2024 оны дөрөвдүгээр сарын 4-нд ханш нээгдэх тул БНХАУ-д бүх нийтээрээ амрах юм байна. Энэ өдөр тус улстай хиллэдэг Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Баянхошуу, Хавирга авто замын боомт түр ажиллахгүй. Харин Сүмбэр боомт дөрөвдүгээр сарын 4, 5-нд хоёр өдөр ажиллахгүй байх хуваарьтай аж. Замын-Үүдийн төмөр замын боомт болон ганцхан Булган авто замын боомт хэвийн ажиллана.
Тэгвэл энэ сарын 28-30-нд ОХУ-ын бүх нийтээр тэмдэглэдэг Олон улсын хөдөлмөрчдийн баярын өдөр тохиож байгаа юм. Тиймээс дээрх өдрүүдэд ОХУ-тай хиллэдэг Боршоо, Цагааннуур, Арцсуурь, Тэс, Ханх, Ульханы авто замын боомт амрах ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.