БНСУ-д оршин суугаа иргэдийн тулгамдаад буй асуудлаар ярилцжээ

БНСУ-д оршин суугаа иргэдийн тулгамдаад буй асуудлаар ярилцжээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөгчид Элчин сайд С.Сүхболдтой уулзлаа
2025 оны 4 сарын 7-ны өдөр Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалын яамны төлөөлөгчид БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд зочлон албан уулзалт хийлээ.
Уулзалтад Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд С.Сүхболд, Консулын хэлтсийн дарга Б.Тэнүүн, Хөдөлмөрийн атташе Б.Батжаргал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Д.Ренчиндорж, Хөдөлмөрийн бодлогын газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Ц.Баярмаа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга Х.Тамир, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаа, Хөдөлмөр, нийгмийн үйлчилгээний тасгийн дарга С.Эрдэнэбат нар оролцож Солонгос улсад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн асуудлаар ярилцаж, санал солилцов.
 Тухайлбал, 

Е9 визээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллах квот ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, сайжруулах боломжууд
гэрээт иргэдийн ирэхийн өмнөх сургалтын хөтөлбөрт сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсролыг оруулж шинэ орчинд дасан зохицох, ганцаардалтыг даван туулах, ажлаас халшрах хам шинжид автахгүй байх зэрэг сэтгэл зүйн бэлтгэлтэй болгох зэрэг асуудлыг хөндөв. 
Мөн бусад визээр оршин суугаа иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах, тулгамдаад буй асуудлаар ярилцлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.