Пёньянд олон улсын марафон гүйлтийн тэмцээн боллоо

Пёньянд олон улсын марафон гүйлтийн тэмцээн боллоо

Умард Солонгост жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Пёньяны олон улсын марафон сүүлийн зургаан жилийн хугацаанд анх удаа болж, “COVID-19” цар тахлын улмаас түр зогсоогоод байсан тэмцээнийг дахин зохион байгуулж эхэллээ гэж тус улсын төрийн хэвлэлүүд өнөө өглөө мэдээлжээ.

Умард Солонгос, Хятад, Марокко, Этиоп болон бусад орны тамирчид ням гарагт болсон Пёньяны олон улсын марафон гүйлтийн тэмцээнд бүтэн болон хагас марафон, 10 км, 5 км-ийн төрөлд оролцсон гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.

Пёньян хотын Ким Ил Сений нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд болсон тэмцээний нээлтийн ёслолд Шадар сайд Пак Жон Гун, Спортын сайд Ким Ил Кук болон бусад албаны хүмүүс оролцжээ. Энэхүү марафон гүйлтийн тэмцээнийг БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч Ким Ил Сений төрсөн өдрийг дөрөвдүгээр сарын 15-нд тэмдэглэх хүрээнд 1981 оноос жил бүр зохион байгуулж эхэлсэн бөгөөд “COVID-19” цар тахлын улмаас 2020 оноос хойш түр зогсоогоод байлаа.

Нийслэл хотын томоохон гудамжуудаар тамирчдыг гүйн өнгөрөх үед Умард Солонгосын ажилчид болон оюутнууд гараа даллаж, алга ташиж байсан тухай “Rodong Sinmun” сонинд мэдээлжээ. Бүтэн марафон гүйлтийн эрэгтэй, эмэгтэй төрөлд Умард Солонгосын гүйгчид алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн төрөлд Этиопын тамирчин, эмэгтэйчүүдийн төрөлд Умард Солонгосын тамирчин мөнгөн медаль хүртсэн байна.

Харин хүрэл медалийг эрэгтэйчүүдийн төрөлд Умард Солонгосын тамирчин, эмэгтэйчүүдийн төрөлд Этиопын тамирчин хүртсэн бол хагас марафон гүйлтийн тэмцээний бүх медалийг Умард Солонгосын гүйгчид хүртжээ. Сонирхогчдын эрэгтэй марафон гүйлтийн төрөлд Польшийн гүйгчид бүх медалийг хүртсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд Хонконгийн гүйгч нэгдүгээр байр эзэлжээ.

Умард Солонгос олон улсын тэмцээн уралдааныг зохион байгуулж буй нь гадаадын жуулчдад хилээ нээж магадгүй гэсэн таамаглалыг төрүүлж байна. Цар тахлын улмаас олон жилийн турш хилээ хаасан тус улс гадаадын жуулчдыг хүлээн авч эхэлж, хоёрдугаар сарын сүүлээр барууны орнуудын жуулчдыг хилээр нэвтрэхийг зөвшөөрсөн боловч тодорхойгүй шалтгааны улмаас дахин гэнэт зогсоожээ.

Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны хэвлэлийн төлөөлөгч Ку Бён Сам хэлэхдээ, саяхан гадаад аяллыг түр зогсоосон ч Умардын тал марафон гүйлтийг төлөвлөсний дагуу зохион байгуулахаар шийдсэн нь аялал жуулчлалыг сэргээхийг зорьж байгааг харуулж байна хэмээн тайлбарлалаа. Их Британи, Австрали, Сингапур, Итали, Мьянмар зэрэг 46 орны 200 орчим гадаадын иргэн марафон гүйлтийн тэмцээнд оролцоно гэж Умард Солонгост аялал зохион байгуулах чиглэлээр мэргэшсэн Хятадад төвтэй “Koryo Tours” аялал жуулчлалын агентлагаас өмнө нь мэдээлсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын ойн түймэрт өртсөн бүс нутагт сайн дураар очиж нэг өдөр ажиллах гадаадын сайн дурынхныг бүртгэж байна. 2025-04-01

Өнөөдөр ХАНШ НЭЭХ өдөр тохиож байна. 2025-04-04

БНСУ-д түймэрт хохирсон иргэдэд монгол залуус нэгдэж ажиллажээ 2025-04-04

БНСУ-ын Чежу дэх монголчуудад консулын үйлчилгээ үзүүлжээ 2025-04-06

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн тов гарчээ 2025-04-07

Пёньянд олон улсын марафон гүйлтийн тэмцээн боллоо 2025-04-07

БНСУ-д оршин суугаа иргэдийн тулгамдаад буй асуудлаар ярилцжээ 2025-04-08

БНСУ-ын 5 байгууллагын хамтарсан баривчилгаа 2025-4-14-өөс 6 сарын 29 хүртэл үргэлжилнэ. 2025-04-10

БНСУ-д нутаг нэгтнийхээ аминд хүрсэн залууд 16 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо 2025-04-11

Н.Учрал: Төрийн өмчит компаниуд улс төрөөс ангид, ил тод, нээлттэй, үр ашигтай ажиллах ёстой 2025-04-12

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл гэргийн хамт ордноос нүүлээ 2025-04-13